Dark Light
Нийгэм | 2024-07-19

“Азийн хүүхдүүд” наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Якутск хотод “Азийн хүүхдүүд” олон улсын зуны спортын VIII наадам болсон билээ.

Энэхүү наадмаас медаль хүртсэн баг тамирчдын төлөөллийг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлжээ. Үйл ажиллагааны эхэнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл үг хэлэхдээ “Эх орныхоо нэрийг цуурайтуулсан та бүхэнд халуун талархал илэрхийлье. Тамирчид маань үр дүнтэй оролцлоо. Цаашид амжилтаа ахиулахын тулд тогтсон бэлтгэл сургуулилтыг эртнээс төлөвлөж, зохих үр дүнгээ ахиулахад бүх шатанд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээн онцлов.

Дараа нь Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалиар Ц.Баярсайхан, Б.Мөнгөнтуяа, Н.Ганзориг, Р.Лувсанпүрэв, Э.Эрдэнэпүрэв, М.Золжаргал нарыг шагнажээ.

“Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадамд 24 орны 2850 тамирчин спортын 24 төрөлд өрсөлдсөн бөгөөд манай улсаас спортын 11 төрөлд 45 тамирчин оролцсон юм. Улмаар зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл медальтай 13 дугаар байр эзэлсэн билээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10