Dark Light
Нийгэм | 2024-07-19

Төв шуудангийн уулзварын зорчих хэсгийг хөндлөн сэтэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүрэг Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварын урд, 25 дугаар эмийн сангийн уулзварын урд талд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг энэ оны долоодугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Төв шуудангийн уулзварын урд талд зорчих хэсгийг хөндлөн сэтлэх ажлыг энэ оны долоодугаар сарын 19-ний өдрийн 00.00 цагаас 07 дугаар сарын 22-ны өдрийн 06.00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо Их тойруу Дөлгөөн нуурын уулзвараас 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж дулааны шугам солих ажлыг энэ оны долоодугаар сарын 19-ний өдрийн 00:00 цагаас долоодугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10