Анхны 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентад дөрвөн аймгийн засаг дарга гишүүнээр сонгогдоод буй. Тэгвэл Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж шинэ бүрдсэн парламентын гишүүнээр сонгогдсон тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж өнгөрсөн оны наймдугаар сард засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан Ц.Дэнээдоржийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Харин Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Говийн бүсэд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр М.Анхбаярыг томилжээ. М.Анхбаяр нь 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм
АДМИН








Нийгэм







