Dark Light
Нийгэм | 2024-07-19

Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 14 2024.07.20 БЯМБА ГАРАГ 

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР 

Үс засуулбал: Эд мал арвидна 

Наран ургах, шингэх: 05.14-20.43 Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Шороо 

Аргын тооллын долдугаар сарын 20, Санчир гараг. Билгийн тооллын 14, Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 05:14-20:43. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10