2024 оны долдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эртнээс төлөвлөж байсан уулзалт цуцлагдаж таны ажилд ихээхэн өөрчлөлт оруулна. Танаас ихээхэн тэсвэр тэвчээр шаардах ажилтай нүүр тулах болно. Амьдралын идэвх муутай эрчүүдийн хувьд хийхээр сэдсэн ажил нь буруудаж дотнын хүмүүсийн зэмлэлийг хүртэнэ. Харин ахимаг насныханд бодож тунгаах олон зүйл тулгарах учир аль болох тайван амгалан байдлыг эрхэмлэн салхинд алхах, ганцаараа байж бүхнийг дүгнэн тунгаана.
Үхэр: Таны үзэл бодолд нөлөөлөхүйц шинэ санаа төрж болзошгүй юм. Таны амьдралд гол нөлөө үзүүлэх хэн нэгэнтэй танилцах бөгөөд ямар нэгэн байдлаар тандах, хардах явдал гаргахгүй байхыг зөвлөж байна. Та өөрийн хүчээ зөв удирдан чиглүүлэх, хуваарилах зэрэг нь таны өөрийн мэдрэмж, ухаанаас шууд хамаарах болно.
Ихэр: Гэр бүлээрээ зочлохоор явах эсвэл гэртээ зочид хүлээн авна. Үр хүүхдүүдийн зүгээс танд талархал ирэхээс гадна тэд таныг баярлуулах ямар нэгэн үйл хийж магадгүй. Харин хувийн худалдан авалтын хувьд том бага гэлтгүй бүтэмжтэй байх болно. Хөндлөнгийн зүгээс хийсэн сайн үйлсийг, зохион байгуулсан сайхан зүйлсийг мэдрэх болно.
Мэлхий: Гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн танаас аминчлан тусламж хүссэн бол та асуухгүйгээр тусал. Та тэдний хувьд түшиг тулгуур, найдвартай ар нь байж чадсаны ач тус юм гэдгээ ойлгоно. Ганц бие хүмүүсийн болзоо бодсоноос сайхан, романтик үйл явдлын өрнөл ихтэй, сонин содон зүйл ихтэй байна. Та хоёрын хувьд энэ үдэш гайхамшигтай сайхан байх болно.
Арслан: Шинэ өөрчлөлт хийж, амьдралаа гэгээлгээр харах тул таны эрч хүч дээшилж байна. Эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж чадвал танд сайн сайхан бүхэн ирсээр байх болно. Хөрөнгө мөнгөний асуудалд болгоомжтой хандаарай. Сэтгэл хөдлөлдөө автан томоохон худалдан авалт хийхгүй байхыг зөвлөе. Дараа нь харамсахгүйн тулд ойр дотнын хүнийхээ үгийг сайн сонс, бусдын зөвлөгөөг тунгаан бод.
Охин: Дуртай зүйлээсээ болж хийж буй ажлаа цалгардуулж болохгүй. Танд өнөөдрийн ажил үүрэг тань нэлээд чухал тул ялихгүй зүйлээс болж алдаа гаргахад хүргэх хэрэггүй. Бусдын элдэв ятгалгад автахгүй, буруу ташаа мэдээллийг шууд хүлээж авахгүй байх нь танд үүсэж болох таагүй зүйлүүдээс хамгаалах болно. Ер нь хууран мэхлэлтэд өртөх, луйвардуулах магадлал өндөр байна.
Жинлүүр: Өөртөө байгаа хамгийн нандин чанараа харуулахыг хүсэх бөгөөд таны хийсэн бүхэн тань бусдын тусын тулд байж чадна. Хувь заяа танд өгсөн бэлгийг баяртайгаар хүлээж аваарай. Итгэл муутай, идэвхгүй хүмүүсийг амжилт дагахгүй учир сэтгэл санааны байдал, өөрийгөө маш сайн талаар нь өөрчлөхөд бүхий л хүч чадлаа дайчлаарай.
Хилэнц: Бизнесийн хүрээнд ашигтай санал, төсөл хөтөлбөрийн талаар нухацтай яригдана. Дээд хүчний дэмжлэг тусламжийг мэдрэх болно. Энэ нь зарим нэгэнд гайхширлыг төрүүлэх, зарим нэгнийг төөрөгдөлд оруулж мэднэ. Өнгөрсөн зүйлийн талаар бодолгүй ирээдүйд хийх ажлынхаа тухай бодолцоорой. Түншүүдээс ирсэн саналуудыг нухацтай бодож шийдвэр гаргаарай.
Нум: Эрүүл агаарт алхаж, гүйх нь сэтгэл санааг өөдрөг болгож бас олон зүйлийн талаар эргэцүүлэх боломжийг олгох болно. Хэн нэгнийг халамжлах гэж хэт их ачаа үүрэх хэрэггүй. Харин халамж шаардлагатай ахмадууд болон аав ээжийгээ баярлуулах, тэдэнд зочлох зэрэг нь сэтгэлийн тайвшрал, баяр баясгаланг бэлэглэх болно. Хайр сэтгэлээ илчлэх хамгийн таатай үе.
Матар: Алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд тасралтгүйгээр ажиллана. Үүний үр дүнд товлосон хугацаанаасаа эрт ажлаа амжуулна. Хэрэв та хэн нэгэнтэй зөвшилцөлд хүрэх нөхцөл байдал үүсвэл нэг талыг баримталж бус олон талаас нь харж бодож, өөр дээрээ хүртэл авчирч асуудлыг шийдвэрлээрэй. Харин болохгүй зүйлийг хүчээр бүтээх гэж зүтгэх хэрэггүй.
Хумх: Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс бага зэргийн бэрхшээлийг даван туулах шаардлага гарна. Гэвч шантрах хэрэггүй. Таны хувьд ашиг орлого тасрахгүй, харин ч өмнөхөөсөө илүү орлого олох болно. Оюутан залуус хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхээр сэтгэл шулуудна. Гэвч биелшгүй хийсвэр сэтгэлгээгээр аливаад хандах нь таныг гутрахад хүргэж болзошгүй тул аливаа зүйлийг бодит байдлаар дүгнэж байгаарай.
Загас: Өөртөө цаг гаргаж эрч хүчээ нөхөх, эрүүл мэнддээ анхаараарай. Таны хувьд биеийн тамираар хичээллэж, дасгал сургуулилт хийх нь юу юунаас чухал. Бүсгүйчүүд амьдралын идэвхтэй байдлыг эрхэмлэх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалын хойноос хөөцөлдөхөөс илүүтэй өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлэх нь ирээдүйг нь гэрэлтүүлэх болно.
АДМИН








Нийгэм







