Dark Light
Нийгэм | 2024-07-19

ТАНИЛЦ: Хичээлийн жилд орсон бүтцийн өөрчлөлтүүд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр томилогдсон билээ. Тэрбээр ажлаа авснаас хойших анхны тушаалаараа Хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан. Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдсэн байна. Сурагчид бие даалтаар музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах гэнэ.

Мөн сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагт эхлүүлж, баасан гарагт дуусгахаар тусгажээ. 

Тодруулбал, 

I улирлын амралтыг арванхоёрдугаар сард,

II улирлын амралтыг дөрөвдүгээр сард,

III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.

Ирэх хичээлийн жил III улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ. Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна. Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10