Dark Light
Нийгэм | 2024-07-19

Л.Мөнхбаясгалан: Н.Өнөрцэцэг эх сурвалжаа нууцлах эрхтэйгээрээ л ороогдож байгаа байх

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дуусаж, шүүгчид шийдвэрээ гаргахаар түр завсарлаад байна. Шүүгчийн шийдвэрийг хүлээх явцад сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзахаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан очжээ. Тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.

Монгол Улсын ямар ч иргэн, ямар ч гэмт хэрэг хийсэн өмгөөлөгч авах эрхээ эдлэх ёстой. Тэгэхээр энэ хүний эрхийг болон бүх хууль дүрмийг зөрчиж байна гэсэн үг. Ял тулгах гэж байна шүү дээ. Алуурчин ч бай, хүчингийн хэрэг хийсэн ч бай, эх орноосоо урвасан ямар ч гэмт хэрэгтэн өнөөдөр дэлхий даяар өмгөөлөгч авах эрхтэй. Гэтэл Н.Өнөрцэцэгийг ямар ч өмгөөлөгчгүй шүүж байна. Дээрээс нь өчнөөн хамгаалалт авчихсан хэнтэй ч уулзуулахгүй. Иргэд бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн 8 жил нэг нам төрийн эрх барьсан. Үүнд сөрөг хүчний үүргийг 4 дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн салбар гүйцэтгэж байсан. Тэр дундаа Зариг сайтын эрхлэгч Өнөрцэцэг тэр олон сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагын нэг нь л байхгүй юу. Тэгэхээр энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой халдаж байна гэж үзэж байгаа. Дээрээс нь сэтгүүлч хүн эх сурвалжаа нууцлах эрхтэй. Би Н.Өнөрцэцэгийг түүн дээр л ороогдож байна гэж бодож байгаа.

Яагаад гэхээр сэтгүүлч хүн хэнээс, хаанаас, ямар мэдээлэл олж авч олон нийтэд түгээсэн эх сурвалжаа нууцлах эрх дэлхий нийтээр байдаг. Энэ бол сэтгүүлч хүнд өгөгдсөн заяагдмал эрх. Үүний эсрэг өнөөдөр монголын шүүх ажиллаж байна. Ямар ч өмгөөлөгч авах эрхгүй, өөрт нь хүчлэн хамгаалалт авчихсан. Ганцхан эмэгтэй, ганцхан сэтгүүлчийг шүүхийн төлөө ийм байж болохгүй л дээ.

Дөрөв дэх засаглалаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар, энэ салбарын зовлон жаргалыг мэдэх хүний хувьд, дээрээс нь хүний эрх, үг хэлэх эрх, хэвлэл мэдээлэл нээлттэй байх эрхийг дээдэлдэг Ардчилсан намаас сонгогдсон гишүүний хувьд энд ирсэн. Нөхцөл байдлыг мэдэж аваад цаашид хүний эрх талаас нь, хувь хүний эрх талаас нь, сэтгүүлчийн эрх талаас нь дээрээс нь Монгол Улсын парламентад болон Монгол Улсын Засгийн газарт үүний дуу хоолой болно. Тэгэхээр айх хэрэггүй. Ер нь сэтгүүлчид айх хэрэггүй шүү дээ. Бид яагаад бусдын мэдэхгүй зүйлийг мэдүүлснийхээ төлөө, бусдын мэдэх эрхийг хангасныхаа төлөө өнөөдөр шүүхэд ял сонсох ёстой гэж. Яагаад гэрийн хорионд байх ёстой гэж. Яагаад олон сар жилээр хоригдох ёстой гэж. Үүний эсрэг тууштай явах ёстой. Энэ парламентад сэтгүүлч 5 хүн сонгогдсон байдаг юм билээ. Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө сэтгүүлч мэргэжилтэй. Түүнээс гадна сэтгүүлч мэргэжилтэй 4 гишүүн байгаа. Тэд ч гэсэн бас дэмжих байх гэж бодож байна. Юу болсныг тодруулъя гэж бодоод хүрээд ирсэн. Чуулган амарчихсан байгаа болохоор гишүүд ийш тийшээ хөдөө орон нутаг руу явсан байх.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10