Dark Light
Нийгэм | 2024-07-20

Допингийн сэжигтэй тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төв хамтран мэдээлэл хийж, допингийн 48 шинжилгээний дөрөв нь сэжигтэй хариу үзүүлсэн талаар мэдээлээд байсан юм. 

Тодруулбал, допингийн шинжилгээнд илгээсэн 48 сорьцоос 44 нь сөрөг гарч баталгаажин хариу нь ирсэн бол үлдсэн 4 сорьцод  урьдчилсан байдлаар допингийн сэжигтэй тохиолдол илэрч нарийвчилсан лабораторийн шинжилгээнд оруулах шаардлагатай гэсэн юм. 

Тэгвэл, сэжигтэй гурван сорьцыг магадлах шинжилгээний хариу гарч  Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисст ирсэн бол нэг тамирчны шинжилгээний хариу ирээгүй байгаа тухай эх сурвалж мэдээллээ. 

Одоо тухайн тамирчдад шинжилгээний хариуг танилцуулах ажил явагдаж байгаа аж. Цаашид тамирчид Б сорьц өгөх эсэхээ шийдэх юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10