Dark Light
Нийгэм | 2024-07-20

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа охины хамт триатлоны УАШТ-д өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн 7-р сарын 20, 21-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд болох гэж байна.
Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн тамирчдын дунд урьд өмнө улсын аварга болж байсан хашир туршлагатай спортын мастер “Хангарьд”-ын клубийн Ч.Гансүх, “Виста” клубийн Х.Одгэрэл нар өөрсдийн шавь залуу тамирчдын хамт уралдах юм. Нас насны нийт 60 шахам тамирчин Цэнхэрмандалд 500 метрийн сэлэлт, 15 км-ийн дугуй, 5 км-ийн гүйлтээр тэсвэр тэвчээр сорин өрсөлдөх бөгөөд тэдний дунд АНУ, Япон, БНСУ-аас Монгол тамирчид ирж уралдаж байгаагаараа онцлогтой. Мөн Ironman-ий тэмцээнд хурд сорьж явсан, 57 настай спортын дэд мастер Д.Гантулга оролцох гэж байна. Түүнчлэн Улсын Их Хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа охиныхоо хамт, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хоёр хүүгийнхээ хамт бүртгүүлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10