Dark Light
Нийгэм | 2024-07-21

Үхэр: Шинээр эд хөрөнгө худалдан авахад тохиромжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 21-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ямар ч ажил хэргийг барьж авсан амжилттай байх бөгөөд зөвхөн таны хүч чадал, боломжийн хэрээр урагшлах болно. Та өөрт оногдсон аз завшаан, боломжоос илүүг хүсэх хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд таны төсөөлж байснаас дээгүүр байх болно. Ажил хэрэгтэй холбоотой уулзалт, хэлэлцээр нь танд болон байгууллагад чинь ихээхэн ашиг авчрах болно.

Үхэр: Шинээр эд хөрөнгө худалдан авахад тохиромжтой бөгөөд санхүүгийн боломждоо тохируулж нэмэлт зардал гаргахгүй байхыг зөвлөж байна. Таны хэлсэн ярьсан бүхэн тань бусдын хувьд хууль дүрэм мэт сонсогдох үе ирж магадгүй юм. Шинэ танил, сайн мэдэхгүй хүмүүсийг ойрын хүрээлэлдээ оруулах хэрэггүй.

Ихэр: Азгүйдэл бодлогогүй байдлаасаа болж хайртай хүнээ алдахад хүрч мэдэх юм. Таны хувьд азтайд тооцогдох, танд ирсэн эрдэнэ гэж ойлгож болохуйц хүнтэй учирсан байна. Эмэгтэйчүүдийн хатуу, чанга шийдвэр нь таны хувьд нэлээд хүнд тусаж сэтгэлийн гүн хямралд орж болзошгүй. Санхүүгийн хувьд тогтвортой байна.

Мэлхий: Үл хөдлөх хөрөнгө болон өөрийн эд хөрөнгөндөө хамгийн их анхаарал тавих хэрэгтэй. Муу хүмүүстэй сөргөлдөх, таны хүсээгүй үйл явдлууд болж магадгүй. Шинэ танилтай болохоос зайлсхий. Санхүүгийн байдал тань санаанд оромгүй байдлаар нэмэгдэнэ. Том сугалаанд хожихгүй ч магадгүй та маш ашигтай наймаа хийж мэдэх юм.

Арслан: Энэ өдөр та өмнөхөөс илүү азтай одтой байхаас гадна дур булаам байдал тань бусдыг татах чадвартай байна. Зарим үйл явдлын зангилааг тайлах бөгөөд хайр дурлалын таатай харилцаа бий болно. Зайлшгүй шийдвэрлэх зүйл дээр эргэлзэх бөгөөд тодорхойгүй хариу өгөх хэрэггүй. Удаан гаргасан шийдвэрийн үр дүн нь таны эсрэг эргэж болзошгүй.

Охин: Янз бүрийн сургалт дамжаанд хамрагдах, бүх талаараа өөрийгөө хөгжүүлэх талын ажил үйлс нь амжилттай, бүтэмжтэй байна. Мөн хамтран ажилладаг хүмүүстэйгээ хамтын ажиллагаа зохион байгуулах, олон нийттэй харилцах ажил нь таныг хурцалж, зоригжуулах сайн талтай. Харин нарийн чимхлүүр, ур чадвар ихээр шаардсан ажил нь тийм ч бүтэлтэй биш байна.

Жинлүүр: Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй. Энэ өдөр анд нөхдийн болон хайр сэтгэлийн тасалдсан холбоогоо дахин сэргээх хүсэл танд төрнө. Гэвч хэт сэтгэлийн хөөрөлд автан хэн нэгнийг өөрийн эрх ашгийн төлөө эргүүлэх гэсний хэрэггүй.

Хилэнц: Зөвхөн амин хувиа боддог хүмүүс л бусдын асуудал, бэрхшээлийг үл тоодог. Биеэ тоосон зан тань энэ өдөр өөрчлөгдөх болно. Өмнө нь туулсан бэрхшээл ямар хэцүү байсныг ойлгох бөгөөд танд хэн нэгний тусламж дэмжлэг ямар их хэрэгтэй байсны илрэл гэж болно. Гэхдээ өөрийн хувь заяаг хэн нэгэнд даатгахгүй байхыг зөвлөж байна. Ганц бие хүмүүсийн хувьд насны ханиа зөв сонгох эсэхдээ нэлээд эргэлзэх бололтой.

Нум: Ахмад настай хүмүүсийн сэтгэл санааг өргөж, тэдний хүсэлтийг биелүүлэх нь таны хувьд туйлын чухал зүйл болоод байна. Ямар ч чухал ажлаас илүүтэй түүндээ л бүх анхаарлаа хандуулаарай. Бурхны өгсөн сайн муу бүхий л зүйлийг төвөгшөөлгүй авч, даван туулах чадвартай байгаа нь та амьдралаа өөрийн хэмжээндээ аваад явах бүрэн чадвартайг илтгэх болно.

Матар: Бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хувьд нэлээд тааламжтай байх бололтой. Од гарагийн ивээлээр энэ ордны бүсгүйчүүд хайр сэтгэлийн асуудлаа нааштай шийдэж чадна. Эрч хүчийг авах, цаашдын амьдралд эерэг үр дүн авчрах магадлал өндөр байна. Ойр дотнын хэн нэгнээс тусламж авах гэсний хэрэггүй.

Хумх: Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирэх тул яаралтай эмчид ханд. Өвчин өөрөө эдгэнэ гэж тоохгүй орхих хэрэггүй. Таны өөрийн хүрээлэлд шинээр орж ирсэн хүмүүсээс болгоомжил, хэт илэн далангүй байх хэрэггүй. Тэд тийм ч найдвартай хүмүүс биш байж мэднэ. Таны харилцаа удаан хугацааных биш мөн гайхширалд оруулна.

Загас: Үнэ цэнтэй амралтыг бий болгоорой. Цэвэр агаарт гарах байгалийн сайханд үр хүүхэд хайртай хүмүүстэйгээ алжаалаа тайлах болно. Горхины хоржигнох чимээ нь таны тархийг сэргээж, эмчлэх болно. Танд өнгөрсөн одоогоо дүгнэж цэгнэх таатай боломж одоо л гарч ирнэ. Та боломжийг бүү алдаарай. Өнөөдөр та болон гэр бүлийнхний хувьд хамгийн сэтгэл сэргээсэн өдөр байх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10