Dark Light
Нийгэм | 2024-07-21

Хэт халалт болон үерийн дараа гэдэсний халдварт өвчний тохиолдол ихэсдэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дулааны улиралд гэдэсний халдварт өвчний тохиолдлын тоо нэмэгдэж хоолны хордлогот халдварын дэгдэлт бүртгэгддэг гэдгийг ХӨСҮТ-өөс анхааруулж байна. 

Гэдэсний халдварт өвчний эх уурхай нь нян вирус мөөгөнцрөөр бохирлогдсон ус, хоол, хүнсээр дамждаг. Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн хүнээс хүнд дамждаг, эрүүл нян тээгчээс халдвар дамждаг. 

Гэдэсний халдварт өвчний үед халуурах, бөөлжих, суулгах, гэдэс, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Бүх насныхан өвдөх боловч 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвчилдөг эрсдэлт бүлгийн хүн ам болдог. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай юм. 

 

Мөн үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэй. Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг. 

 

Иймд дараах зөвлөмжийг хэвшүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлөө бүрдүүлэхийг зөвлөв. Үүнд:

Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах

Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх

Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах

Усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)

Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх

Гараа сайтар савандаж угаах

Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях

Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх

Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах

Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх

Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх

Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах

Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх зэрэг болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10