Дорнод аймгийн Онцгой комиссоос Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу жил бүр тус аймагт Зөвлөлт Холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газар болон хээрийн сургуулилалт хийж байсан талбайд тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг зохион байгуулдаг.
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Бямбаар ахлуулсан бүлэг энэ сарын 18-19-ний өдрүүдэд тус аймгийн төв Хэрлэн сумын 3 дугаар баг /Чойбалсан хот/, Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 6 нэр төрлийн 28 ширхэг галт хэрэгслийг хайж, устгах ажлыг хийв.

АДМИН








Нийгэм







