Dark Light
Нийгэм | 2024-07-21

Өнөөдөр шөнөдөө бороо үргэлжлэн орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр/2024.07.21/ Улаанбаатар хотод орж байгаа дуу цахилгаантай аадар бороо шөнөдөө үргэлжлэн орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.  

Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

 Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах

 Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх

 Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,

 Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх

 Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах

 Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах

 Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10