Dark Light
Нийгэм | 2024-07-22

Хонь: Залуус мөрөөдлийнхөө үүдийг нээх чухал үйл явц болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Залуус мөрөөдлийнхөө үүдийг нээх чухал үйл явц болно. Тэдний амьдрал үүнээс л шалтгаалж магадгүй нэгэн том шалгалт сорилтыг давах болно. Хэт итгэмтгий, илэн далангүй байдлаасаа болж хэн нэгний хараанд өртөж, түүний эрхэнд орж болзошгүй. Хууралт мэхлэлт үргэлж танаас салахгүй дагах магадлал өндөр. Та өөртөө болон ойр дотнынхондоо маш анхааралтай байх хэрэгтэй.

Үхэр: Хосуудын харилцаа таатай сайхан, аз жаргалаар дүүрэн байна. Өнөөдөр олсон хүүхэд авьяас билэг төгс, эрүүл чийрэг сайн хүүхэд байх болно. Өөрийгөө болон хамтрагч нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх тал дээр ямар нэгэн ажил эхлүүлнэ. Олон хүнийг уриалан дуудсан тэргүүлэгч нь байна. Бүсгүйчүүд сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй.

Ихэр: Хөнгөмсөг, сээтгэнэсэн нэгнээс зай барьж байхгүй бол элдэв хэл аманд өртөж нэр хүндээ сэвтээж болзошгүй. Бусадтай харилцах харилцаандаа анхаар. Хэн нэгнийг гомдоосон гомдол өнөөдөр ил болж танаас уучлал гуйхыг хүснэ. Мөнгө санхүүгийн тал дээр жаахан ч болов тооцоотой байхгүй бол их мөнгөний өрөнд орох магадлал өндөр байна.

Мэлхий: Хувийн ажил гэж нэлээд овоорсон байгаа тул түүнийгээ хийж амжуулах, ойрхон зуур хөдөө явж магадгүй. Ажил хэрэгтэй холбоогүй амин хувийн асуудал юм. Өөртөө зориулж олон төрлийн худалдан авалт хийж, саун массаж хийлгэх зэргээр алжаал тайлж, бүхий л цаг хугацааг өөртөө зарцуул. Ар гэр доторх ажлуудаа оройн цагаар амжуулахад төлөвлөсөн ажлууд тань амжилттай дуусна.

Арслан: Уран бүтээлч хүмүүс сэтгэл зүй сайтай байх үе. Мөн шинжлэх ухааны судалгаа хийдэг хүмүүст ч таатай байна. Шинэ санаа олох, сонирхолтой нээлт хийх зэргээр нэр хүнд байр сууриа сайжруулна. Аливаа зөрчилдөөн хямралыг өөдрөг сэтгэл, тууштай зангийнхаа ачаар амжилттай давж чадна. Хэн нэгний худал яриа, хууран мэхлэлтээс үүдэлтэй төвөгтэй байдал үүсэж магадгүй.

Охин: Таны мэргэжлийн ур чадвар, авьяас билгийг тань зохих ёсоор үнэлэх болно. Энэ нь таны хувьд гэнэтийн сайхан мэдээ төдийгүй хамт олон гэр бүлийнхний хувьд тэмдэглүүштэй өдрүүдийн нэг болно. Хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, эхлүүлсэн ажил тань ихээхэн хичээл зүтгэлийг танаас шаардана. Ашиг орлого нэмэгдэж, хүссэн зүйлээ авч чадна. 

Жинлүүр: Тодорхой зорилго, чиглэлтэй эхлүүлсэн үйл ажиллагаа тань богино биш ч багагүй хугацааны дараа амжилттай болж үр дүнгээ та бүхэнд өгөх болно. Их биш ч багадахгүй мөнгөөр шинэ ажил хэрэгт хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь ашиг олох гэхээсээ илүү өөрийгөө бас нэг зүйлд сорьж байгаагийн илрэл гэж ойлгоорой. Найз нөхөд, гэр бүлдээ сэтгэлийн таашаал авчирч болох зүйлийг бодож ол.

Хилэнц: Эртний танилууд уулзах магадлалтай үе. Олныг хамарсан арга хэмжээнд өөрийн байр сууриа зөв илэрхийл. Зарим төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдөр эхлэх бололтой. Хариуцсан ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чадвал таны санхүүгийн байдал ихээхэн нэмэгдэх бололтой. Гагцхүү таны хичээл зүтгэл, эерэг хандлагаас сайн сайхан ирээдүй тань хамаарна. Хэрэггүй зүйлд цаг зав, хөлс хүчээ зориулах хэрэггүй.

Нум: Цаг үеэ олсон зөв зүйлийг барьж авч чадвал таны амьдралын хэмнэл болоод материаллаг байдал тань ихээхэн өөрчлөгдөх болно. Бусдын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байсан нь танд өлзийтэй. Өмнөх гүйцээгүй ажлаа яаравчлан дуусгахад хамаг анхаарлаа хандуул. Үдшийг найз нөхөдтэйгөө хөөрөлдөж өнгөрөө.

Матар: Хамтрагчийнхаа гаргасан санаа оноо, төлөвлөгөөг дахин нэг нягталж үзэхэд буруудах юмгүй. Энэ нь цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг болохоор санаа зовох зүйлгүй. Хэрэв алдаа дутагдал гарвал дараа нь залруулахад бэрх. Энэ ордны бүхий л хүмүүсээс хариуцлага, сахилга бат, зохион байгуулалттай байхыг шаардаж байна.

Хумх: Санхүүгийн ямар ч төрлийн ажиллагаанд амжилт ирнэ. Өөрийн ур чадварыг өндрөөр үнэлэх нь тийм ч муу биш. Та бусдаас содон үнэлүүштэй байгаа нь таны буруу биш юм. Гэвч бусдад ч мөн боломж олгох хэрэгтэй. Шинэ гаргасан төлөвлөгөө бүхэн тань танаас маш их хичээл зүтгэл, идэвхийг шаардаж магадгүй. Өөртөө бат итгэлтэй байх нь таны ажлыг явцыг түргэсгэнэ.

Загас: Ойр дотнын хүмүүсийг өөртөө нэгтгэн нэг зорилго тавин түүнийхээ төлөө хамтрахыг зөвлө. Та бүхэн маш сайхан гар нийлэх болно. Алтан цагаа хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй. Эд хөрөнгийн тал дээр ямар нэгэн асуудал байгаа бол өнөөдөртөө шийдвэрлэхэд тохиромжтой. Нөхцөл байдлаас үл шалтгаалан эв эеийг эрхэмлэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10