Dark Light
Нийгэм | 2024-07-22

Адуугаа хураахаар явсан 30 настай эрэгтэй сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймаг, Жаргалант сум. Цэцүүх багийн "Төвийн хойд булан" гэдэг газар тус сумын харьяат малчин М нь долдугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг долдугаар сарын 19-ний өдрийн 13:50 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хүмүүстэй хамтран малчин М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагаас Жаргалант сумын төвөөс “Хөнжлийн шугуй”, “Жаргалантын орой”, “Хуурай”, “Морь барианы газар”, “Хуурайн даваа”, “Чулуут”, “Мухар гозон” гэдэг газар хүртэл нийт 30 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 22-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10