Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 22:10 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, орон нутгийн иргэдтэй хамтран 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Долдугаар сарын 21-ний өдөр түймрийн голомтод бага зэргийн бороо орсон. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн.
Нийгэм | 2024-07-22
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







