Dark Light
Нийгэм | 2024-07-22

УИХ-ын гишүүд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинээр томилогдсон УИХ-ын гишүүдээс 48 гишүүн орон сууцанд хамрагдах хүсэлтээ УИХ-ын тамгын газарт гаргасан тухай асуудал нийгмийн сулжээнд олон нийтийн бухимдлыг дагуулаад байсан юм. 

Тэгвэл уг асааудалтай холбогдуулан УИХ-ын тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргасан байна. 

"Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ" гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ирүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хуульчилдаг хэдий ч улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах зэрэг ямар нэгэн зохицуулалт аливаа хууль тогтоомжид тусгагдаагүй болно.

Иймд хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд аливаа мэдээ мэдээлэл нийтлэх, түгээхдээ эх сурвалжаас нь тодруулж байхыг зөвлөж байна" гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10