Dark Light
Нийгэм | 2024-07-22

Голууд үерийн аюултай түвшин давах төлөвтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 293 см, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж голын усны түвшин 117 см нэмэгдэж, Үүр гол үерийн аюултай түвшнийг 105 см, Тэрэлж гол үерийн түвшнийг 55 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 

Түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Хурх, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдэж, Туул /Босгын гүүр-Лүн-Заамар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан-Чойбалсан/ гол үерийн түвшнийг 10-20 см давсан байдалтай байна. 

Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-20 см давсан хэвээр байна. 

Маргааш буюу 7 дугаар сарын 23-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 105 см нэмэгдэж, үерийн аюултай түвшнийг 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 25 см нэмэгдэж, үерийн түвшнийг 5 см даван үерлэх хандлагатай байгаа тул дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10