Dark Light
Нийгэм | 2024-07-22

Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парис Олимпын тэнгэр дор хуран цуглаж байна.

7 дугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх зуны XXXIII Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин спортын 9 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн боллоо.

16 өдрийн туршид спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид та бүхнийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв нэгдлийн бэлэгдэл Олимпын наадамд оролцох баг тамирчид Олимпын хотхондоо хүрэлцэн ирж эхэллээ.

Монголын баг тамирчдаас өнөөдөр боксын бүрэлдэхүүн Тамирчдын хотхонд хүрэлцэн ирэх бол 7 дугаар сарын 22-ны өдөр хамгийн их буюу жүдо, усан спорт, хөнгөн атлетик, дугуй, байт харвааны баг тамирчид хотхондоо байрлах юм.

Нийт 82 байшин барилга, 4000 гаруй орон сууц, 7200 өрөөтэй тус тосгон 14500 зочин хүлээн авах чадалтай. Хоол, тамирчдын бэлтгэл, үсчин гээд хүнд хэрэгтэй цөм бүрдсэн газар бий болжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10