Dark Light
Нийгэм | 2024-07-22

Допинг илэрсэн гурван бөхөд шинжилгээний хариуг танилцуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг энэ сарын 13-нд авч Германы лаборатори руу явуулсан билээ. Тэдгээрээс дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарсан талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн юм.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд сэжигтэй гурван тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу ирж допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон байна. Иймд өнөөдөр тухайн гурван тамирчинтай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцуулж байгаа аж. 

Харин үлдсэн нэг тамирчны шинжилгээний хариу ирээгүй байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10