Dark Light
Нийгэм | 2024-07-22

Ажил хайж буй охидын биеийг үнэлүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт (2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд) хэрэг бүртгэлтийн 32.360, мөрдөн байцаалтын 2.585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 65 хэргийг хүргүүлсэн байна.

Шийдвэрлэсэн онцлог хэргээс дурдвал:

Нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 14 тоотыг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэх явцдаа цахим орчинд “ажил хайж байгаа охидууд байвал холбогдоорой амархан ажил байна шүү” гэсэн зар байршуулж, зарын дагуу ажил эрхлэхээр ирсэн охидыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэх хэрэгт иргэн О.Н /эр/-ыг энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10