Өнгөрсөн жилийн баяр наадмаар начны даваанд өвдөг шороодож хүүтэйгээ хамт нулимас дуслуулж олны хайр, хүндэтгэлийг хүлээгээд байсан Цэргийн арслан Г.Жамбалдоржийг энэ жилийн баяр наадмаар улсын цолонд хүрээсэй гэж олон түмэн хүсэж хүүтэй нь хамт дээлийнх нь захыг мушгиж байв. Гэсэн ч тэрээр энэ жил дахин начны даваанд Ховд аймгийн Дөргөн сумын харьяат аймгийн арслан Г.Дармаажанцанд өвдөг шороодсон.
Хамгийн харамсалтай нь допингийн шинжилгээнд бас бүдэрлээ.
Тодруулбал, Допингийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гурван бөхийн нэг нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат Цэргийн арслан Г.Жамбалдорж юм. Өнөөдөр түүнтэй Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцуулсан байна.
АДМИН








Нийгэм







