Амралт зугаалгын үе эхэлж, бид бүхэн гэр бүл найз нөхдөөрөө хөдөө гарч алжаал, ядаргаагаа тайлдаг билээ. Энэ жилийн тухайд Булган, Архангай руу иргэд түлхүү амарч зугаалж байна. Түүнчлэн жил бүр жуулчид, амрагчдын хөл хөдөлгөөн тасардаггүй газар бол Хөвсгөл аймаг тэр дундаа Хөвсгөл нуур. Тиймээс тухайн аймгуудад зугаалж яваад буудлах амралтын газар, кемпүүдийн мэдээллийг хүргэж байна.
Онголог тур: Хөвсгөл нуурын эрэг дээр байрлах Онголог тур амралт. Улаанбаатараас 950 км зайтай, Хөвсгөл нуурын баруун эрэг, Хатгалаас 40 км, Жанхайн даваанаас 20 км зайтай. Морь унах, завиар аялах, явган аялах гэх мэт сонголтуудтай. Үнэ өдрийн 200000 төгрөг.
Ашихай: Улаанбаатараас 840 км-ийн зайд байрлах Ашихай амралтын газарт уулын моторцикл унах, морьтой аялал, саун массажны цогц үйлчилгээг авах боломжтой. Хөвсгөл нуурын эрэг Доод модот буланд байршилтай. Үнэ өдрийн 270000 төгрөг.
Далай ээж: Хөвсгөл далайн зүүн эрэгт, модны захад нуурын хөвөөнд хүний хөл хөдөлгөөнөөс хол нам гүм орчинд Хатгал тосгоноос 16 км-т машинаар 15 минут, завиар 5 минут явж хүрэхээр Мэргэн уулын энгэрт 18 өрөө бүхий дүнзэн байшин, 15 байшин бүхий нийт 120 зочин хүлээн авах хүчин чадалтай, үнэгүй интернетийн орчинтой тав тухтай орчныг танд санал болгож байна. Улаанбаатараас 890 км зайтай, галын наадам зохион байгуулах боломжтой. Үнэ өдрийн 60000 төгрөг.
Хасу Шивэрт рашаан: Улаанбаатараас 465 км-ийн зайтай байрлах тус сувилал нь 250 хүний багтаамжтай, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Нэг хүний өдрийн 32600 төгрөгийн үнэтэй.
Цэнхэр жигүүр: Улаанбаатараас 480 км-ийн зайд байрлах халуун рашаан. Архангайн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн халуун рашааныг түшиглэн 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг хүний өдрийн 69000 төгрөгийн үнэтэй.
Сүүн зам: Архангай аймгийн Тариат сум руу орох хэсэгт хар зам дагуу байрлах Сүүн Зам- зам зуурын амрах газар. Хотоос 630км зайд байрладаг ба Завхан, Увс аймагруу явах хар зам дагуу оршино. Майхан барих, аяны сууцтай байрлах талбай 30.000 төгрөг. 1 ор өглөөний цайтай 80000, цайгүй 60000 төгрөгийн үнэтэй.
Хануй тур: Хануй тур рашаан сувилал нь 108 төрлийн рашаантай. Улаанбаатараас 468 км-ийн зайтай. Элэг, зүрх, бөөр, уушиг, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, нүд, шүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл, дотор зэрэг бүх эрхтэнд зохицох рашаан болон үе мөч, арьс өнгө, харшлын рашаан, шавар элбэг.
АДМИН








Нийгэм







