Dark Light
Нийгэм | 2024-07-22

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер, мөндөр, аянга цахилгааны аюулаас болгоомжил

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нутгийн төвийн хэсгээр маргааш, нөгөөдөр, нутгийн зүүн хагаст энэ сарын 25, 26-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна.

ЦУОШГ-аас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв:

Долоодугаар сарын 24-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст,  26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх аж.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19...+24, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15, өдөртөө +21...+26 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00