2024 оны долдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Залуус мөрөөдлийнхөө үүдийг нээх чухал үйл явц болно. Тэдний амьдрал үүнээс л шалтгаалж магадгүй нэгэн том шалгалт сорилтыг давах болно. Хэт итгэмтгий, илэн далангүй байдлаасаа болж хэн нэгний хараанд өртөж, түүний эрхэнд орж болзошгүй. Хууралт мэхлэлт үргэлж танаас салахгүй дагах магадлал өндөр. Та өөртөө болон ойр дотнынхондоо маш анхааралтай байх хэрэгтэй.
Үхэр: Хосуудын харилцаа таатай сайхан, аз жаргалаар дүүрэн байна. Өнөөдөр олсон хүүхэд авьяас билэг төгс, эрүүл чийрэг сайн хүүхэд байх болно. Өөрийгөө болон хамтрагч нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх тал дээр ямар нэгэн ажил эхлүүлнэ. Олон хүнийг уриалан дуудсан тэргүүлэгч нь байна. Бүсгүйчүүд сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй.
Ихэр: Хөнгөмсөг, сээтгэнэсэн нэгнээс зай барьж байхгүй бол элдэв хэл аманд өртөж нэр хүндээ сэвтээж болзошгүй. Бусадтай харилцах харилцаандаа анхаар. Хэн нэгнийг гомдоосон гомдол өнөөдөр ил болж танаас уучлал гуйхыг хүснэ. Мөнгө санхүүгийн тал дээр жаахан ч болов тооцоотой байхгүй бол их мөнгөний өрөнд орох магадлал өндөр байна.
Мэлхий: Хувийн ажил гэж нэлээд овоорсон байгаа тул түүнийгээ хийж амжуулах, ойрхон зуур хөдөө явж магадгүй. Ажил хэрэгтэй холбоогүй амин хувийн асуудал юм. Өөртөө зориулж олон төрлийн худалдан авалт хийж, саун массаж хийлгэх зэргээр алжаал тайлж, бүхий л цаг хугацааг өөртөө зарцуул. Ар гэр доторх ажлуудаа оройн цагаар амжуулахад төлөвлөсөн ажлууд тань амжилттай дуусна.
Арслан: Уран бүтээлч хүмүүс сэтгэл зүй сайтай байх үе. Мөн шинжлэх ухааны судалгаа хийдэг хүмүүст ч таатай байна. Шинэ санаа олох, сонирхолтой нээлт хийх зэргээр нэр хүнд байр сууриа сайжруулна. Аливаа зөрчилдөөн хямралыг өөдрөг сэтгэл, тууштай зангийнхаа ачаар амжилттай давж чадна. Хэн нэгний худал яриа, хууран мэхлэлтээс үүдэлтэй төвөгтэй байдал үүсэж магадгүй.
Охин: Таны мэргэжлийн ур чадвар, авьяас билгийг тань зохих ёсоор үнэлэх болно. Энэ нь таны хувьд гэнэтийн сайхан мэдээ төдийгүй хамт олон гэр бүлийнхний хувьд тэмдэглүүштэй өдрүүдийн нэг болно. Хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, эхлүүлсэн ажил тань ихээхэн хичээл зүтгэлийг танаас шаардана. Ашиг орлого нэмэгдэж, хүссэн зүйлээ авч чадна.
Жинлүүр: Тодорхой зорилго, чиглэлтэй эхлүүлсэн үйл ажиллагаа тань богино биш ч багагүй хугацааны дараа амжилттай болж үр дүнгээ та бүхэнд өгөх болно. Их биш ч багадахгүй мөнгөөр шинэ ажил хэрэгт хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь ашиг олох гэхээсээ илүү өөрийгөө бас нэг зүйлд сорьж байгаагийн илрэл гэж ойлгоорой. Найз нөхөд, гэр бүлдээ сэтгэлийн таашаал авчирч болох зүйлийг бодож ол.
Хилэнц: Таны энергийн түвшин тийм ч өндөр биш байгаа тул хэрэгтэй зүйлдээ өөрийн боломжийг зориул. Биеэ хэт тоох, өөрөөсөө дор ядарсан нэгэнд дээрэнгүй хандах зэрэг нь таны нэр төр, ажил амжилтад ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх тул аливаа таагүй зан авир, уруу хандлагаа өөрчлөхийг хичээгээрэй. Мөн өөрийн сул талыг өрсөлдөгчдөө харуулах хэрэггүй л болов уу.
Нум: Нийгмийн амьдралд оролцох, олон нийттэй харилцах, улс төр хийх зэрэг нь таны хувьд шинэлэг байх болно. Аливаа үүссэн өөрчлөлт нь ажилд төдийгүй хувийн амьдралд ч ихээхэн нөлөөлөх болно. Ямар нэгэн таагүй зүйлд хутгалдахгүй, өөрийн бодлыг өөртөө хадгалаарай. Хурим хийх, ямар нэгэн баяр ёслолд явахгүй байх нь өлзийтэй.
Матар: Бизнесийн салбарт ажилладаг хүмүүс гүйлгээ ухаан, түргэн сэтгэдэг чанараараа хамгийн боломжит, ашиг олж чадахуйц зүйлийг бусдаас түрүүлж олж харна. Өөрийн зорилго, хүсэлдээ тулгуурлан амьдралаа өөрчлөхийг, өөрийгөө өөрчилж нэгэн хэвийн байдлаасаа гарах арга зам хайх хэрэгтэйг эрчүүдэд зөвлөж байна.
Хумх: Таны тэвчээртэй хүлээцтэй байдал, аядуу зөөлөн зан чанар тань бусдад итгэлийн очийг асааж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгнө. Төлөвлөсөн уулзалт, албан томилолтоо хойшлуулах гэсний хэрэггүй. Танд ахин таатай боломж ирэх нь удаан байж магадгүй. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалтай байна. Дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь.
Загас: Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс онцгойлон аюулгүй ажиллагаагаа сайтар хангаж ажиллахыг сануулж байна. Аливаа осол бэртэл нь танаас ихээхэн шалтгаална. Санхүүгийн таатай нөхцөл үүсэж хүсэн хүлээсэн зүйлээ худалдан авах боломж гарна. Төлөвлөөгүй зүйлд хөрөнгө оруулахаас зайлсхий.
АДМИН








Нийгэм







