Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум, Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар www.icc.mn сайтад долдугаар сарын 3-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, долдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагт цурамд оруулсан. Түймрийн голомтод долдугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цаг хүртэл бороо орсон.
Нийгэм | 2024-07-23
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







