Dark Light
Нийгэм | 2024-07-23

11 өдөр эрэн хайсан иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймаг, Хөлөнбуйр сум, гуравдугаар багийн “Баян-Уул” гэдэг газарт долдугаар сарын 12-ны өдөр иргэн У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хэрлэн” голын усанд осолдсон байж болзошгүй одоог хүртэл олдохгүй байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 18:00 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 123 км замыг туулан 14:41 цагт очиж иргэн У /45 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг байгуулан ажиллаж мөн өдрийн 16:10 цагт анх осолдсон газраас зүүн зүгт голын урсгал дагуу 15 км зайтай тус багийн “Долоон бургас” гэдэг газар усны мандал дээр цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгч ажиллав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10