2023 онд зам тээврийн ослын шалтгаант шинэ тохиолдол 23548 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 11.5 хувиар өссөн үзүүлэлт юм. 2023 онд 10 мянган хүн тутмын 68.1 хувь нь энэхүү осолд өртжээ. 2023 онд зам тээврийн ослын шалтгаант нийт тохиолдлын 64.6 хувь /15204/ нь эрэгтэйчүүд, 35.4 хувь /8384/ нь эмэгтэйчүүд байна. 2023 онд зам тээврийн осолд өртсөн нийт тохиолдлын 8.3 хувь /1949/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осол гэмтэлд өртжээ.
Иймд жолооч та бүхэн хол замд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах,
Эгнээ байраа зөв эзэлж, гэрэл дохиог тогтмол өгч аюулгүй байдлаа хангах,
Хурд хэтрүүлэхгүй байх,
Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган тээвэрлэх,
Үертэй гол усаар явахгүй байх,
Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэхгүй байх,
Зорчигчийн тоог хэтрүүлэхгүй байх,
Нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр бусад зүйлсийг анхааран болзошгүй эрсдэлээс гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалахыг зөвлөж байна.
АДМИН








Нийгэм







