"Грийн химистри" ХХК-иас Төв аймгийн Эрдэнэ сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Эрдэнэ ЕБС-ийн химийн кабинетад иж бүрэн тохижилт хийж бэлэглэлээ.
Химид хайртай, химийн хичээлийг сонгон судлах сонирхолтой сурагчид болон цаашид химийн хичээлийг илүү таниулах, олон залуу химичдийг бэлтгэх зорилготойгоор тус ЕБС-ийн химийн кабинтыг 35,000,000 төгрөгийн үнэ бүхий лабораторийн тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулан, шаардлагатай шил сав, туслах хэрэглэгдэхүүн, бодис урвалжийг 2024 оны долдугаар сарын 9-ний өдөр бэлэн хүлээлгэж өглөө.
Лаборатори, кабинет хүлээлгэн өгөхөд:
-Грийн химистри ХХК-ийн Захирал, химийн ухааны доктор Ph.D Б.Даваацэрэн,
-Грийн химистри ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал, Эрдэнэ сумын уугуул, Эрдэнэ ЕБС-ийн 1993 оны 8б ангийн төгсөгч Н.Туул ,
-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Ж.Нямсүрэн,
-Эрдэнэ сумын ЕБС-ийн захирал Л.Хосбаяр,
-Эрдэнэ сумын ЕБС-ийн химийн багш Ө.Ганчимэг
-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчид Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, З.Даариймаа нар оролцлоо.
Шинэ хичээлийн жил эхлэхээр Лабораторийг ашиглалтад оруулж, олон төрлийн туршилтууд, химийн танин мэдэхүйн “Шинжлэх ухааны бяцхан шидтэнүүд” өдөрлөг зохион байгуулахаар тохирсон байна.
АДМИН








Нийгэм







