Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн Төрийн гурван өндөрлөгтэй биечлэн уулзах хүсэлтээ илэрхийллээ.
Н.Өнөрцэцэгийн эгч: Миний дүүд таван хэргээр хэлмэгдүүлсэн. Түүний хоёр нь татвартай холбоотой. Өнөөдөр монголд татвартай холбоотойгоор ял авсан ганц ч хүн байхгүй гэдэг юм билээ. Дараагийн хоёр нь алдар нэр хүндэд халдсан гээд байгаа. Энэ дөрвөн хэрэг нь ямар ч хорих ялгүй. Тав дахь нь төрийн нууц гэдэг байгаа. Тэр нь Н.Өнөрцэцэгийнх биш. Манай Зариг.мн сайт 20 гаруй ажилтантай. 20 гаруй ажилтны хэнийх нь ширээн дээр ямар бичиг баримт байгаа. Хэнийх нь шүүгээнд юу байгааг мэдэхгүй шүү дээ. Манай Өнөрөө өөрөө бараг ажил дээрээ ирдэггүй байсан. Төрийн нууцтай холбоотой бичиг нь манай Өнөрөөгийнх биш. Үүнийг эргээд шалгах юм бол бараг учир нь олдох л юм байна лээ. Түүнийг маш олон сар шалгасан. Тэр дунд шалгагдаад тодорсон баймаар. Гэтэл түүнийг шууд ялласанд бид гомдолтой байна.
Н.Өнөрцэцэгийн дүү: Төрийн нууцтай холбоотой хэрэг гээд байгаа. Түүнийг нь өгсөн сайд нь хэн бэ гэдгийг хүмүүс мэдэхийг маш их хүсэж байгаа байх. Үүнийг сэтгүүлчид ихэнх нь мэдэж байгаа. би тэр хүнийг хэлье. Тэр хүн бол
БОАЖ-ийн сайд асан Б.Бат-Эрдэнэ. Одоо УИХ-ын гишүүн болчихсон. Энэ хүн тэр төрийн нууц гэдгийг чинь энгийн сэтгүүлчид хэлээд өгчихдөг. Яагаад төрийн нууцыг хадгалж байх ёстой хүн сэтгүүлчид дамжуулчхаад өөрөө ялаас цэвэр мултраад яагаад манай эгч ялтан болж байгаа юм бэ. Ижил тэгш эрх гэж алга.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм







