Dark Light
Нийгэм | 2024-07-23

5389 сурагч Монгол хэл, бичгийн шалгалтаа дахин өгнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноогоо хангаж чадаагүй сурагчид ирэх сарын 17-нд дахин шалгалт өгнө. Эл шалгалтад нийт 5389 сурагч оролцох юм. Их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 6-нд орон даяар зохион байгуулагдаж дууссан.

Улсын хэмжээнд 33361 шалгуулагч уг шалгалтыг өгснөөс 28 мянга гаруй нь тэнцэж, 5300 нь тэнцээгүй юм.

Өөрөөр хэлбэл, эдгээр шалгуулагчид нь их сургуульд элсэн суралцах эрх бүхий босго 400-аас бага оноо авч, шалгалтад тэнцээгүй гэсэн үг. Иймд тухайн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтаа давтан өгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхээ дахин баталгаажуулж болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10