Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг энэ сарын 13-нд авч Германы лаборатори руу явуулсан билээ. Тэдгээрээс дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарч нарийвчилсан шинжилгээгээр допингийн төрлийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс өчигдөр допинг илэрсэн бөхчүүд болох Улсын харцага Г.Ганхуяг, Аймгийн арслан Г.Хишигбат, Цэргийн арслан Г.Жамбалдорж нарт шинжилгээнийх нь хариуг танилцуулсан.
Харин нэг бөхийн шинжилгээний хариу тодорхойгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр тухайн бөхийн нарийвчилсэн шинжилгээний хариу ирж хариутайгаа танилцсан байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ноён сумын харъяат Аймгийн арслан М.Буяндэлгэр баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хорооны удирдлагуудтай уулзаж шинжилгээний хариутайгаа танилцсан тухай эх сурвалж хэллээ.
Тэрээр тавын даваанд Улсын заан Б.Пүрэвсайханд өвдөг шороодсон. Гэвч барилдааны явцад Б.Пүрэвсайхан заан гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн юм.
АДМИН








Нийгэм







