Dark Light
Нийгэм | 2024-07-23

Нум: Албаны харилцаагаа хувийн асуудалтайгаа холих хэрэггүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Эргэлзээтэй, ээдрээтэй өдрүүдийн нэг байх бөгөөд та ганцаар даван туулахад хүндхэн байж магадгүй юм. Харилцаа холбоогоо сэргээх, хамтран ажиллах гарц боломжийг нээх хэрэгтэй. Эргэж орж ирэх нь тодорхойгүй зүйлд хөрөнгө оруулалт хийж, зардал гарган эхлүүлэх ажлыг орхихгүй бол алдагдалд орж хохирох болно. Төсөв тооцооллоо сайтар зөв тодорхойлоорой.

Үхэр: Нийгмийн байдлыг дээшлүүлэх, олон нийтийн дунд суртал ухуулга хийхэд таатай байна. Олон ажил хэргийн уулзалтуудаас өөрт хэрэгтэй, ашигтай туршлагыг олохыг хичээ. Эрчүүд өөрийн хариуцсан ажилдаа бүтээлчээр хандах чадвар дутмагаас болж өөрийнхөө үнэлэмжийг бууруулж магадгүй. Энд хэн нэгний найз, дотно холбоо сүлбээ хамаарахгүй.

Ихэр: Гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Бэлэг, болзоо, уулзалт гээд ойрын хугацаанд танд тохиогоогүй үйл явдлууд ар араасаа үргэлжилнэ. Олон талаараа таныг гайхшируулсан өдөр байх болно. Хувийн амьдралд ахиц дэвшил гарч, эрч хүч дүүрэн байна. Харин ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалаас хүсэн хүлээсэн зүйлээ олж чадахгүй бол сэтгэлээр унах болно.

Мэлхий: Таны хийж бүтээсэн хичээл зүтгэл хөдөлмөр тань зохих ёсоор үнэлэгдэх ч алдаа гаргавал их үнээр төлнө. Хамтрагчтайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ маргалдах, харилцахад бэрхшээлтэй байж магадгүй. Шинэ ажил эхлүүлэх, аль эсвэл хийж буй ажил, төслөө ахиулахад таатай байна. Найз нөхдийн болон хөрөнгө оруулагчдын тусламж дэмжлэгийг авч шинэ ажлынхаа гарааг эхлүүлнэ.

Арслан: Ямар нэгэн онцгой тохиолдолгүй, энгийн өдрүүдийн нэг. Өөртөө сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс бусдыг буруутгах хандлага гаргана. Зарим өрөвч хүмүүс хэн нэгнээс уучлал гуймаар санагдана. Хэрэв та аливаа зүйлд илүү ухаалгаар хандаж чадвал бага ч гэсэн алдаагаа давтахгүй байх сайн талтай. Өөрт тулгарсан асуудлаа эергээр шийдэх боломжийг олж хараарай.

Охин: Өөдрөг өдөр. Сэтгэл хөдлөл, хэт догдлол нь оновчтой шийдвэр гаргахад эергээр нөлөөлөхөөс гадна тэмцээн уралдаан, оюун ухаанаа сорих мэтгэлцээнд онцгойрон тэргүүлнэ. Энэ өдрийн бүхий л хандлага нь таныг өөрийгөө олонд таниулах, өөрийн ур чадварыг гайхуулах, өөрөөрөө бахархахад чиглэгдэх болно.

Жинлүүр: Магадгүй таны хувийн амьдралд аз жаргал хүлээж байгаа тул өөрт олдсон боломжийг бүү алдаарай. Ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учирч урт удаан аз жаргалтай амьдралынхаа эхлэл суурийг тавьж магадгүй. Өөртөө маш анхаарал болгоомжтой байж алхам бүрээ цэнэж явахыг од гарагс танд анхааруулж байна.

Хилэнц: Бодлогогүй, эргэж буцсан шийдвэр нь таагүй байдалд оруулна. Мөн туйлбаргүй зангаасаа болж ажлаасаа муу үр дүнг амсаж мэднэ. Өөрийн үзэл бодолдоо тууштай байж чадахгүй, бусдын аясаар хөдлөх нь таны байр суурь нэр хүндэд хувьд таагүй нөлөөлөх болно гэдгийг санаарай. Хариуцлагатай байж, хувийн амьдралдаа аливаа зөрчилдөөнийг дэвэргэх хэрэггүй.

Нум: Албаны харилцаагаа хувийн асуудалтайгаа холих хэрэггүй. Таны өөртөө итгэлтэй, дур булаам байдал тань өөрийн эрхгүй олны хараанд өртөхөд, тэдний нүдний өмнө аваачна. Сэтгэл хөдлөл, үг үйлдлээ хяналтдаа байлгах, бусдад энэрэнгүй сэтгэлээр хандах нь таныг эерэг төрхөөр таниулах болно. Уран бүтээл туурвих, барилга барих ажилд таатай байна.

Матар: Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж хэт нэмэгдсэнээс болоод гэр бүл болон ойр дотнынхонд чинь сөргөөр нөлөөлж магадгүй. Учир нь тэдэнд таны энэ зан байдал төдийлөн таалагдахгүйгээс болж үл ойлголцол үүсэж мэднэ. Дотнын хүнтэйгээ харьцах харилцааг чинь өөрчлөх мэдээ хүлээн авна. Хайр дурлалын явдал бүтэлтэй, аз жаргал дүүрэн байна.

Хумх: Ихэнх хүмүүс ажлын хэмнэл буурч, идэвхгүй назгай байдалтай ихэнх цагаа үрэх болно. Бүхий л ажил уналт өсөлттэй нүүр тулдаг учир гаргасан амжилтдаа хэт туйлшрах, алдаандаа дарагдаж доош унахгүй байхыг зөвлөж байна. Таны анхаарал сул байгаагаас болж хамгийн чухал зүйлүүдийг ч орхигдуулж мэднэ.

Загас: Аялал жуулчлал, зугаалгаар явахад тохиромжтой. Тэр тусмаа гаднын улс оронд аялах нь таны болон гэр бүлийн тань хувьд эртнээс төлөвлөж мөрөөдөж байсан зүйл тул дараа гэж хойшлуулах хэрэггүй. Хань үр хүүхдүүд тань баяр баяслаар дүүрэн байна. Таныг хайрладаг, танаар хайрлуулдаг хүмүүс олон байдгийг мэдрэх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10