Dark Light
Нийгэм | 2024-07-23

БСХ: Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээтэй холбоотой албан ёсны мэдээллийг гаргасан байна. 

Уг мэдээлэлд "Гурван бөхийн шинжилгээнээс допингийн төрлийн хориглосон бодис илэрч, нэг бөхийн шинжилгээнээс хэвийн бус илэрц тогтоогдсон" гэдгийг онцолжээ. 

Тодруулбал, 

Шинжилгээний хариугаар аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн. Харин Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу ирсэн байна 

Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна. Харин жингийн ангилалгүй үндэсний бөхийн барилдааны төрөлд зөвшөөрөгдөх эсэх талаар үр дүнгийн удирдлагын багаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтээс нэмэлт тодруулга хүссэн тухай илэрхийлжээ. 

Улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нартай Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх баг олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн ажиллаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10