Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээтэй холбоотой албан ёсны мэдээллийг гаргасан байна.
Уг мэдээлэлд дурдахдаа,
Аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн. Харин Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хэмээсэн юм.
Тэгвэл хэвийн бус илэрц гэж юу вэ?
Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна.
Харин жингийн ангилалгүй үндэсний бөхийн барилдааны төрөлд зөвшөөрөгдөх эсэх талаар нэмэлт тодруулгыг Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтээс хүссэн тухайгаа Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Бөхийн салбар хорооноос мэдэгдээд байна.
АДМИН








Нийгэм







