Dark Light
Нийгэм | 2024-07-23

Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлахаар 13 аймгийн 75 сум, нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 341 мян.га талбайд шавж устгаж байна.

Ингэхдээ микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавих арга ашиглаж байгаа юм. Тодруулбал, агаарын хөлөг ашиглан 100 мянган га талбайд шавж устгахаар төлөвлөснөөс 80.3 мянган га талбайг хамруулаад байна. Үүргийн шүршигч багаж ашиглан хортон шавжтай тэмцэх ажлыг 223 мянган га талбайд гүйцэтгэхээс 148.5 мянган га талбайд хийжээ. Улсын төсвийн хөрөнгөөр 341 мянган га талбайд устгал хийхээр төлөвлөснөөс одоогоор 236.3 мянган га-д нь устгал хийгээд байна.

Түүнчлэн, гэрлэн урхи тавих, ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар 18 мянган га талбайн хөнөөлт шавжийг энэ сарын 25-наас устгахаар бэлтгэлээ хангаж байгааг БОАЖЯ мэдээлэв.

Захиалагч байгууллага, орон нутгаас БОАЖГ, СДОА, тусгай зөвшөөрөл бүхий 27 аж ахуйн нэгжийн инженер, техникийн ажилтан 180, улирлын болон туслах ажилтан 300 хүн нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10