Dark Light
Нийгэм | 2024-07-24

Хувийн сургуулиудын дуу хоолойг төрд хүргэх механизм шаардлагатай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын сайд П.Наранбаяр 2024 оны долдугаар сарын 23-нд Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны төлөөллийг  хүлээн авч уулзав. 

Хувийн хэвшлийн сургуулиуд Монголын боловсролыг сонголттой болгох, олон улсын шилдэг арга технологийг нэвтрүүлэх, боловсролын чанар, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн ачаанаас үүрэлцэх зэрэг томоохон үүрэг гүйцэтгэж ирснийг сайд онцлоод өнөөгийн хуулийн хүрээнд түншлэн хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Холбооны зүгээс Боловсролын ерөнхий хуульд зарим нэг өөрчлөлт оруулах хэрэгцээ байгааг дурдаад боловсролын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, шаардлагатай асуудлуудад өөрсдийн дуу хоолойгоо хүргэх механизм шаардлагатайг онцлов. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10