Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 22:10 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын алба хаагчид хамтран 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж долдугаар сарын 23-ны өдрийн 20:40 цагт цурамд оруулсан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн.
Нийгэм | 2024-07-24
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







