Dark Light
Нийгэм | 2024-07-24

Прокурор 309 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2024 оны долдугаар сарын 16-19-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 341 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 910 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар гаргасан 2, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 3 гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 309 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 601 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 20 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 21 иргэнд өгч ажиллажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10