Dark Light
Нийгэм | 2024-07-24

Жинлүүр: Таны эрүүл мэнд таны гарт байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 25-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Та ойрын хугацаанд уулзаагүй хүнтэйгээ уулзаж, айлчилж очих магадлалтай. Магадгүй салхинд гарах нэрийдлээр давхар төлөвлөсөн ажлаа ч амжуулаад авна. Таны бодож байгаагүй, ойр биш нэгнээс таныг чиглэсэн нэлээд ашигтай, хэрэгтэй дэмжлэг, санал зөвлөгөө ирнэ. Материаллаг байдал, санхүүгийн хараат бус байдлыг эрхэмлэнэ.

Үхэр: Нийтийг хамарсан ажил хийх, бусадтай харилцах зэргээс та маш их туршлага хуримтлуулна. Шинэ ажил эхлүүлэх өөрийн санааг хэрэгжүүлэх талын бүхий л арга ухааныг бодож төлөвлөнө. Өнгөрсөнд гаргасан алдаагаа дүгнэн дэнсэлж, авах зүйл байвал бичиж тэмдэглэ. Хайр дурлалын хувьд хэн нэгнийг гомдоож болзошгүй. Сэтгэлийн харилцаа бүтэлгүйтнэ.

Ихэр: Таагүй муу эсвэл гэрэл цацран сайхан байсан ч зүүдээ биелнэ гэж найдах хэрэггүй. Хамтран ажилладаг нэлээд ойрын хүнээсээ урвалтыг мэдэрнэ. Буруу санаж элдэв худал үг цацсаны дүнд таныг нэлээд хүнд байдалд оруулна. Гэсэн ч та бүх зүйлд тайван, ухаалаг хандахыг хичээгээрэй.

Мэлхий: Сэтгэл санаа тайван тогтвортой байна. Эгч дүү нар нэг гэртээ цуглан элдвийг хуучилж нэг өдрийг таатай өнгөрүүлнэ. Магадгүй удаан уулзаагүй найзтайгаа ч уулзана. Сайн сайхан морилон аз жаргал бэлэглэсэн таатай өдрүүдийн нэг. Агаар салхинд гарч байгалийн сайханд алхаж, бодол санаагаа төвлөрүүлэн суухад таатай байна.

Арслан: Шинэ өөрчлөлтийн үзүүлэх нөлөөг зөв тооцохгүй бол та өөрийгөө эвгүй байдалд оруулна. Гэвч хурдан сэтгэлгээ, гүйлгээ ухааны ачаар үүссэн нөхцөл байдлаас өөрийгөө эвтэйхэн аваад гарч чадна. Харин ч ямар нэг асуудлыг өөрт ашигтайгаар эргүүлж мэднэ. Өөрийгөө хөгжүүлэхэд зориулж цаг зав мөнгө хөрөнгө зарцуулаарай.

Охин: Эрүүл мэндийн байдалдаа ихээхэн ач холбогдол өгөөрэй. Та өөрийн хүслээ биелүүлэх ямар нэгэн гарц олж харсан бол түүнийгээ хурдхан хэрэгжүүл. Хийж чадахгүй зүйлээ чаддаг хүнд нь үлдээгээд өөрийн мэдлэгийн хүрээнд бүхнийг хийгээрэй. Таны мэдрэмж нэлээд сайн байгаа учир азаа үзэх, ярвигтай туршилт хийх зэргийг сорьж болно.

Жинлүүр: Таны эрүүл мэнд таны гарт байна. Бага зэргийн өвдөлтийг тоохгүй орхисноос үүдэн архагших, хүндрэх аюултай гэдгийг санаарай. Бүсгүйчүүд гадаад үзэмж, үс гэзгэндээ анхаарал хандуулж, бусдын өмнө дур булаам байдлаа улам нэмэгдүүлнэ. Төлөвлөсөн төлөвлөгөөнүүдээ дэс дараатай амжилттай хийж гүйцэтгэнэ.

Хилэнц: Чухал харилцаанд ямар нэгэн сорилт гарч ирнэ. Сонголт хийх шаардлага тулгарсан ч та яаран шийдвэрлэх хэрэггүй. Үл ойлголцол, зөрчил маргаантай байлаа ч хэн нэгнийхээ санаа бодлыг сонсох нь юу юунаас илүү чухал гэдгийг санаарай. Санхүүгийн зарим нэг асуудал илэрч болзошгүй тул орхигдсон тооцоо төлбөр байгаа эсэхийг сайтар нягтлаарай.

Нум: Томилолтоор явах, шинэ түншид бараа үйлчилгээгээ танилцуулах зэрэгт таатай. Эргэн тойрны хүмүүсийн бодол санааг мэдрэх, ойлгомжгүй асуудлыг ил болгох зэрэг нь таны хийх ажлуудаас хамгийн чухал нь байж магадгүй. Ажил амьдралтай чинь зайлшгүй холбоотой чухал шийдвэрийг яаран хүлээж авах хэрэггүй.

Матар: Хувийн амьдралд тань ямар нэгэн асуудал гарахгүй. Дотно биш хамтрагчийн хэлсэн үг сэтгэлд хүрч түүнийг өөр нүдээр харж түүнд өгөх үнэлгээ өсөх магадлалтай. Худалдаа наймаа хийхэд тохиромжтой. Мөн өнөөдөр дуулсан сайхан мэдээ нь таны амьдралын нөхцөл бололцоог орвонгоор нь эргүүлж мэдэхээр байна.

Хумх: Таны хөрөнгө оруулсан ажил тань бодсон шиг чинь ашиг гаргахгүйг мэдээд сэтгэлээр унана. Энэ бүхэн танаас ихээхэн сэтгэлийн хүч тэнхээ шаардана. Таагүй нөхцөл байдлыг удаан барих хэрэггүй. Найз нөхөд, хамаатан садантайгаа уулзалдаж, цагийг хөгжилтэй өнгөрүүл. Ахмад настай хүмүүс үр хүүхдүүдийн хайр халамжид бөмбөрнө.

Загас: Харилцагч байгууллагаас ирсэн санал санаачилгыг дэмжин ажиллах нь таны хувьд ч хэрэгтэй, ашигтай байх болно. Ихэнх хүмүүсийн хувьд ганцаар гэхээсээ илүүтэй хамтарч ажиллахыг илүүд үзнэ. Орчин нөхцөл хаана ч байлаа гэсэн тааламжгүй, сөрөг харилцаанаас зайлсхий. Зорьсон зорилгоосоо хазайлгүй төлөвлөгөөний дагуу бүхнийг хийхийг эрмэлзээрэй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10