Dark Light
Нийгэм | 2024-07-25

Баянхошуунд ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүрэгт найман блок, 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж байна.

Төсөл нь Баянхошуу дэд төвийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа. Эхний ээлжийн барилгуудын каркас цутгалтыг хийж, барилгын суурийг хөөмөл шилэн дулаалгаар дулаалжээ. Барилга угсралтын ажил одоогоор 50 хувьтай үргэлжилж байна. Дараагийн ээлжийн дөрвөн блок, 150 айлын ногоон орон сууцны барилга угсралтыг эхлүүлээд байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

Ташрамд дурдахад, тус төслийн барилга угсралтын гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг”, “Сити ландмарк “, “Содон номин констракшн”, “Цамхаг Констракшн” ХХК шалгарсан бол гадна инженерийн сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Сан” ХХК шалгарчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10