Dark Light
Нийгэм | 2024-07-25

ШШЕГ-аас шинжээч эмч томилуулан ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан 21 настай залуу амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр, Мөрдөн байцаах албаны Дэд, Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр нар мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй О нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нас барсан хэргийн талаар та бүхэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр хэргийн талаарх мэдээллийг танилцуулах гэж байна. 

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 23 минутад ... улсын 3 дугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирсэн, тус хүний онош тогтоолгох шинжилгээг явуулах шаардлагатай байна..." гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан. 

Амь хохирогч О нь 2024.04.25-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаанд буюу 2024.07.12-ны өдрөөс хойш хэвлий хэсгээр нь өвдөлт үүсэж, нуруу өвдөж байна гэх эрүүл мэндийн шалтгааны улмаас Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024.07.22-ны өдөр бие муудаж улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд 07 дугаар сарын 23-ны өдөр "... цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалалт хам шинж...." зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нар барсан. 

Үхлийн шалтгааны дахин нягтлан шалгуулах зорилгоор ШШЕГ-аас шинжээч эмч томилуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.  

Мөрдөн байцаах албаны Дэд, Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр:

Амь хохирогч О нь Эрүүгийн хэргийн хуульд заасан 5 гэмт хэрэгт 7 холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ЭХХШТХ-д заасны дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. 

Амь хохирогч О нь 2024.01.29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10