Дорноговь аймгийн Сайншанд сумын 2, 4, 6 дугаар багт долоодугаар сарын 24-ний өдрийн 11:00-12:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 11:09 цагт очиж Төв номын сангийн байр, 5 дугаар 58 айлын, 70 айлын орон сууцны байрны зоорины давхарт ус орсныг соруулж, 2 суудлын автомашин, 1 автобус усанд автсан байсныг 14:35 цагт татан гаргаж нийт 25 том хүн /2 хүүхэд/-ний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Нийгэм | 2024-07-25
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







