Dark Light
Нийгэм | 2024-07-25

"Хуульч хүн ЦЕГ-ыг удирдаж болно гэвэл би ажиллахад бэлэн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй нас барсан хэргийн талаар өчигдөр /2024.07.24/ ар гэрийн зүгээс мэдээлэл өгсөн бол өнөөдөр /2024.07.25/ цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. 

Хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр, Мөрдөн байцаах албаны Дэд, Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр нар мэдээлэл өгөхдөө 

Амь хохирогч О нь 2024.04.25-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаанд буюу 2024.07.12-ны өдрөөс хойш хэвлий хэсгээр нь өвдөлт үүсэж, нуруу өвдөж байна гэх эрүүл мэндийн шалтгааны улмаас Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024.07.22-ны өдөр бие муудаж улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд 07 дугаар сарын 23-ны өдөр "... цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалалт хам шинж...." зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нар барсан. Үхлийн шалтгааны дахин нягтлан шалгуулах зорилгоор ШШЕГ-аас шинжээч эмч томилуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэсэн бол ар гэрийн зүгээс тухайн асуудалд цагдаагийн алба хаагчдыг буруутгаж байгаа юм. 

Уг хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболдод хариуцлага тооцох асуудлыг цахим орчинд иргэд хөндсөөр байна. Тухайн асуудлаар УИХ-ын гишүүн асан, Ардчилсан Намын хуульч О.Баасанхүү Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар ажиллахад бэлэн хэмээн жиргэжээ. 

Тэрбээр: "27 жил хуулийн салбарт байж өмгөөлөл хийлээ. 8 жил хууль тогтоогч байлаа. Цагдаагийн тухай хуулиа өөрчлөөд хуульч хүн ЦЕГ-ыг удирдаж болно гэвэл би ажиллахад бэлэн байна. Цагдааг иргэншүүлэх хэрэгтэй" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10