Dark Light
Нийгэм | 2024-07-25

7 иргэний зорчих бүсийг өөрчилж шийдвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2024 оны эхний хагас жилд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 161 иргэний зорчих бүсийг өөрчилж, эрхийг нь хангаж ажиллалаа. Тодруулбал:

- их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтийн дагуу 9,

- ажил хөдөлмөр эрхлэх, ажил, сургуулиа өөрчлөх шаардлагатай 32,

- эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон 7 иргэний эрхийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн саналын дагуу холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Мөн дээрх хугацаанд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ял эдлэхээс зайлсхийсэн иргэний ялыг хорих ялаар солиулсан тохиолдол өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар буурсан байна. Тодруулбал,

- шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулаагүй 55,

- нийтэд тустай ажлыг зохих журмын дагуу хийгээгүй 152,

- зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 146 хүний ялыг хорих ялаар солиулах дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10