“Даншиг наадам- Хүрээ цам” наадам 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор Бурханы шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтах Хүрээ цамын талаарх Гандантэгчэнлин Хийд-ийн нийтэлсэн тайлбарыг хүргэж байна
ИХ ХҮРЭЭ ЦАМ
Цам нь Бурханы шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтана. Мөн нууц тарни буюу очирт хөлгөний анхааран авлага болно. Амарлингуй, дэлгэрэнгүй, эрхэндээ хураагч, хатуу үйлүүдээс хатуу үйлдээ хамаарна. Иймээс цамчид Ямандаг бурханы авшиг, Чойжалын даган соёрхлыг хүртсэн, Ямандаг Бурханы нямба бүтээлийг үйлдсэн бясалгаачид байна.
Тэд гурван хоногийн жахар цамын хурлыг хураад, дотоод цамд гараад, догшидын баг, өмсгөл хувцасыг өмсөн барьц хэрэгслийг барьж догшидын дүр байдалд ороод цамнан харайснаар гадаад барцад тотгор болох хар зүгийн лус савдгийн хорлол, зэтгэр шулмын гай цээр, аюул хөнөөл, барцад саадыг хүчээр даран сөнөөдөг, үлдэн хөөдөг, номхотгон эрхэндээ оруулдаг болно.
Монгол оронд Цам болон жахар сорын зан үйлийг Дамдин Чойжалын үүднээс хийдэг уламжлалтай. Дамдин Чойжалын дүгжүү нь шашны дайсан тэрсүүдийг дарах, няцаах, хөнөөх, хараал зүхэл, лус ад зэтгэрийн хорлолыг таслах, өвчин зовлонг амарлуулах хатуу үйл юм. Цам харайх үйл явцад линга эвдэх, сор балин гаргах, жахар залах, уншлага, урилга явагдах, бясалгал хийх зэрэг нууц тарнийн зан үйлүүд үйлддэг.





АДМИН








Нийгэм





