Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн амарч байснаас гурван иргэн сэлэх гэж ороод живсэн тухай бид мэдээлсэн билээ. Тодруулбал: Өчигдөр буюу 7 сарын 24-ний өдрийн 14:37 цагт Онцгой байдлын албан хаагчид дуудлагын дагуу тухайн ослын газарт ажиллажээ. Ослын улмаас иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нуурт живж нас барсан байна.
Тус ослын талаар цахим сүлжээнд “Осолдсон иргэд хийлдэг завь, гудастай байсан”, “Моторт завин дээр сууж явсан” гэх мэт мэдээлэл гарсан. Бид тус ослын газарт ажилласан онцгой байдлын албан хаагчаас тодруулсан юм. Тэрээр “Ямар нэг хийлдэг завинаас болоогүй. Нуурын эрэг дээр амрахаар очсон хүмүүс байсан. Нэг нь шумбах гэж ороод хөл алдаж живсэн. Араас нь хоёр иргэн аврах гэж ороод гурвуулаа амиа алдсан” гэсэн юм.
АДМИН








Нийгэм







