Dark Light
Нийгэм | 2024-07-25

Согтуугаар машин жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долоодугаар сарын 23-ны өдөр Paparazzi Traffic Mongolia цахим хуудаст  "Toyota Harrier маркийн автомашиныг согтуу жолооч жолоодож явна, та бүхэн замд явахдаа болгоомжтой яваарай... " гэсэн тайлбар бүхий бичлэг нийтлэгдсэн. Тус мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж  "Toyota Harrier" маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон байж болзошгүй 52 настай иргэн Д болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулахад тухайн иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэдгээ эхний байдлаар хүлээн зөвшөөрсөн ба тухайн зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Иймд иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхтай таарсан тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандан цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10