2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гадаад дотоодод зорчих шаардлага тулгарсан ч та асуудалгүй ажлаа амжилттай дуусгаж чадна. Хэт өөрийгөө бусдаас тусгаарлах гэсний хэрэггүй. Таны зорьсон хэрэг зарим тохиолдолд танаас шалтгаалахгүйгээр бүтэлгүйтнэ. Энэ болгонд та өөрийн өөдрөг үзлээр даван туулж чадна. Архаг өвчтэй хүмүүсийн өвчин сэдрэх аюултай тул тэдэнд онцгой анхаарал хандуулаарай.
Үхэр: Өглөөнөөс эхлэн сэргэлэн цовоо эхлүүлсэн бүхэн тань бүтэмжтэй байж урам зориг дүүрэн байна. Та өнөөдөр албаны болон хувийн олон ажлын ард амжилттай гарч чадна. Үдээс хойш таны амьдралд мартагдахааргүй сайхан зүйл тохиолдож магадгүй. Хамтрагч болон хайртай хүнийхээ тавьсан саналыг ямар ч эргэлзэх зүйлгүйгээр хүлээн аваарай.
Хамтатгах: Та гэнэтийн сонирхолтой ажлын санал авч магадгүй. Гэхдээ энэ нь одоогийн хийж байгаагаа орхи гэсэн үг биш юм. Таны боловсруулсан бүтээлч санаа нь олны анхаарлыг татахуйц байж, магадгүй ажил хэрэг болж болох юм. Хэн нэгэнд өөрийгөө таниулах хүсэлтэй бол чин сэтгэлээ, хүч хөдөлмөрөө харуулахад л хангалттай байна.
Мэлхий: Та өөрийн зовлон бэрхшээлээ үл тоон бусдын тусын төлөө зүтгэж байгааг тань хөндлөнгийн хүмүүс мэдэрч танаар маш ихэд бахархах болно. Хувь тавилан танд өгсөн хүндхэн ачааг та олны тус дэмээр дааж яваа гэж боддог. Гэнэтийн ирсэн таатай мэдээ нь таныг сэтгэл санаагаа сэргээх маш том түлхэц болно. Ямар ч их ажилтай байсан амралт танд маш чухал.
Арслан: Аливаа гэнэтийн шийдвэрээс болгоомжил. Албан ажилдаа анхааралтай хандахыг зөвлөж байна. Хийж үзээгүй зүйлээ турших нь танд таагүй байдлыг авчирч мэднэ. Хэрүүл шуугиан ихтэй газраас зай барьж, өөртөө төвөг удахгүй байхыг хичээ. Сайтар төлөвлөсөн ажил нь таны аюулгүй байдлын баталгаа болох байх.
Охин: Спортоор хичээллэх бол биеийн хэт ачаалал авахгүй, хөнгөн чанарын дасгал хөдөлгөөн хийгээрэй. Бодол санаагаа цэгцэлж, бясалгал хийх, эргэцүүлэн бодох нь таны тархиа амраах нэгэн дасгал болно. Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт, хөлс хүчээ өгөх хэрэггүй. Та өөрийн шийдвэртэй итгэлтэй биш бол ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж үзээрэй.
Жинлүүр: Танаас үл шалтгаалах шалтгаанаар таны ажил бүтэмж сайтай, ихээхэн ашигтай захиалгыг хийнэ. Хамтрагчаа үнэлэх үнэлэлтэд тань өөрчлөлт орж түүнийг сайн талаас нь харж илүү нарийн мэдэхийг хүснэ. Санхүүгийн байдлаа харгалзан үзэж ашиг хуваах эсэхээ шийдэх бололтой. Та өөрийн эр зоригоо үл таних хүнд харуулна.
Хилэнц: Өнөөдөр нэлээд олон асуудалтай тулгарах болно. Ажил хэргийн явц удааширч, итгэж найдаж байсан зүйл тань бүтэхгүйд хүрч мэднэ. Хувийн амьдрал ч бага зэрэг бухимдал төрүүлнэ. Бүсгүйчүүдийн анхаарал сул, идэвх муутай байдал нь бусдын дургүйцлийг хүргэнэ. Нөхцөл байдлыг тайвнаар хүлээж авахгүй бол сөргөлдөөн удаан үргэлжилж болзошгүй.
Нум: Ажил хэрэгч хүмүүсийн ажил муугүй далайцтай явагдаж зарим хүмүүсийн ажиллах чадвар бусдыг гайхшируулна. Ямар нэгэн ажлын солилцол, өөрчлөлт хийх гэж байгаа бол боломжийг бүү алд. Хийх ажлынхаа нөхцөл байдал, санал гомдлын талаар бодолгүй шууд ажил хэрэгтээ шилж. Ямар нэг далдын хүч нөлөөлсөн үү гэлтэй таныг азын тэнгэр тэтгэх магадлал өндөр байна.
Матар: Худал ярьж бусдын ажлыг булаах явдал гарч мэднэ. Та өөрийн үүсгэсэн нөхцөл байдлыг даван туулахдаа хөндлөнгийн хүмүүсийг хөлдөө чирэх хэрэггүй. Ажиллагаа ихтэй, гарц удаантай ажлыг өндөр үнэ хэлж хүчээр авах гэж зүтгэснээс болж ихээхэн алдагдал хүлээх дээрээ тулна. Харилцан үл ойлголцолд хүрч болзошгүй тул тэвчээртэй байгаарай.
Хумх: Ямар ч ажил барьж авсан түүнийг өндөр түвшинд хийх ёстой гэж зүтгэх хэрэггүй. Бусад ажилчдын үгийг сонсож харилцан зөвлөлдөж алтан дунджийг баримтлаарай. Олны дунд маргаан дэгдэх ч та түүнээс аль болох холуур байсан нь дээр. Таны энергийн түвшин тийм ч сайн биш тул таныг бүрхсэн сөрөг энерги таныг хямарч өвдөхөд хүргэж болзошгүй.
Загас: Таны өөртөө зориглон гаргасан шийдвэрт хэн ч байсан нөлөөлж чадахгүй гэдгийг та харуулах болно. Хичээл зүтгэл тань үнэлэгдэж олны анхаарлыг татаж чадна. Та мэргэжлийн салбарт нээлт хийж таны бүтээлийг олонд дэлгэнэ. Хэн нэгэнд хэлж зүрхлэхгүй байсан үгээ өнөөдөр хэлж сэтгэлээ онгойлгох боломж гарна. Таны алдаа дутагдлыг ч мөн шүүх өдөр ирнэ гэдгийг санаарай. Хэт биеэ тоох хэрэггүй.
АДМИН








Нийгэм







