Ливан улсад НҮБ-ын энхийг сахиулах UNIFIL ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эмч нарын баг амаржих гэж байсан Индонез улсын иргэнд яаралтай тусламж үзүүлж эсэн мэнд төрүүлжээ.
Тэдний мэдээлснээр, уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа их эмч дэслэгч Б.Цэрэнчунт, ахлах дэслэгч Б.Билгүүнцог нар шуурхай ажилласны дүнд энэ оны 7 дугаар сарын 19-ний өдөр Индонез улсын иргэнд яаралтай тусламж үзүүлж, хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авсан байна. Улмаар эх, хүүхдийн биеийг нь тогтворжуулсны дараа Тир хот дахь төв эмнэлэгт хүргэсэн ажээ. Энэ нь UNIFIL +1 эмнэлгийн түүхэнд анхны эх барьж авсан тохиолдол болсноороо онцлогтой юм. 
Хурандаа Б.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм







